Монгол улсад статистикийн алба үүсч
хөгжсөний 91 жилийн ой 11 дүгээр сарын 11-ий өдөр боллоо. Энэ өдөр
"Статистикийн боловсрол" хичээлийг хэлтсийн мэргэжилтнүүд болон сумдын
статистик хариуцсан ажилтнууд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн
оюутнуудад заалаа. Уг арга хэмжээ нь уламжлал болон өргөжиж байгаа ба 3
дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хичээлд аймгийн төв, сумдын
872 оюутан, сурагч хамрагдлаа. Хичээлээр статистикийн тухай анхан шатны
ойлголт, улс аймгийн зарим статистик мэдээллийг олгодог.