ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр, нийслэлийн 376 жил, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнийн нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 21-ний өдөр дүүргийн Иргэний танхимд болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн ёслолд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцлоо. Оюунлаг иргэнтэй дүүргийн төлөө иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү тэмцээн иргэдийн дунд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.



Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 24-өөс 80 насны эрэгтэй 34, эмэгтэй 16 нийт 50 шатар сонирхогч оролцлоо. 
Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Биеийн тамир спорт хороо, нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм.






Сонирхогчдын тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр шалгаруулсан юм.
Тэмцээнд оролцож байр эзэлсэн байдлыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр : Лувсангончигийн Идэрзана                         /9-р хороо/

2-р байр: Чулуунбаатарийн Мижиддорж                     /5-р хороо/

3-р байр: Van Waardenburg Rob Antonius Hendrikus     /1-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Лхайжавын Мөнхзаяа                      /14-хороо/

2-р байр: Гунгаагийн Цэгмид                          /3-р хороо/

3-р байр:  Аварзэдийн Буянтөгс                     /11-р хороо/

         Мөн энэ тэмцээнээс эрэгтэй тоглогчдоос эхний 6, эмэгтэй тоглогчдоос эхний 3 тоглогч нийслэлийн сонирогчдын шатрын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%