ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт сургалтад хамрагдлаа

2015-11-18

     Улсын Их Хурал, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо. “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн сэдэвтэй уг сургалт нь 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Бага баян дахь “Энхийн төлөө цогцолбор”-т хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг “Монфенмнэт” төвөөс зохион байгуулсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 50 гаруй эмэгтэй төлөөлөгч хамрагдлаа.  
     Энэхүү сургалтад нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид хамрагдаж манлайллын ур чадвар эзэмших арга ухаанд суралцаж, онолын болон практик мэдээлэл олж авах, мэдлэг мэдээллээ үйл ажиллагаандаа ашиглаж, сонгогчид, иргэд, төлөөлөгчийн эргэх холбоог улам сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой сургалт боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%