ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Спорт наадмын шилдгүүд тодорч эхэллээ

2015-11-16

Сүхбаатар дүүрэг жил бүр албан хаагчдынхаа дунд спорт наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн спорт наадам дартс, ширээний теннис, шатар, боулинг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн зургаан төрлөөр зохиогдоно. Спорт наадмын эхний төрөл болох дартс, ширээний теннисний тэмцээн энэ амралтын өдрүүдэд 31 дүгээр сургууль дээр амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. Төрөл тус бүрт 15 баг авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс дартсын тэмцээний нэгдүгээр байрт Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг хоёрдугаар байрт Засаг даргын Тамгын газар, гуравдугаар байрт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг тамирчид шалгарлаа. Харин ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Эрүүл мэндийн төвийн тамирчин Б.Харцага нэгдүгээр байрт шалгарсан бол Татварын хэлтсийн С.Гомбодорж, Замын Цагдаагийн тасаг, Хөдөлмөрийн хэлтсийн хамтарсан багийн У.Дэлгэрхишиг нар хоёр, гуравдугаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Замын Цагдаагийн тасаг, Хөдөлмөрийн хэлтсийн хамтарсан багийн тамирчин Г.Түвшинбаяр нэгдүгээрт байрт орсон бол Татварын хэлтсийн Г.Оюунтуяа, Өмч, газрын харилцааны алба, Статистикийн хэлтсийн хамтарсан багийн С.Мөнгөнцэцэг нар удаахь байрт шалгарсан юм. Өдгөө гурав дахь жилдээ зохиогдож байгаа спорт наадмын дартсын тэмцээний шүүгчид тамирчдын ур чадвар жилээс жилд өсч, мэргэжлийн тамирчдын хэмжээнд хүрсэн байгааг онцолж байлаа. Спорт наадмын гурав дахь төрөл шатрын тэмцээн энэ сарын 20-нд дүүргийн Иргэний танхимд болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%