Аймгийн төвд 2015 оны 10 дугаар сард хэрэглээний үнийн индекс суурь үе болох 2010 оны 12 дугаар сараас 58.76%, өмнөх оны мөн үеэс 5.99%-аар тус тус өсч, өмнөх сараас 0.21 хувиар буурав.
Бараа, үйлчилгээний бүлэг |
2015 оны 10 сард |
||
пунктээр |
хувиар |
||
Бүгд |
-0.21 |
100.00% |
|
01. |
ХҮНСНИЙ БАРАА, СОГТУУРУУЛАХ БУС УНДАА |
-0.53 |
253.34% |
02. |
СОГТУУРУУЛАХ УНДАА, ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС |
0.00 |
0.00% |
03. |
ХУВЦАС, БӨС БАРАА, ГУТАЛ |
0.26 |
-125.88% |
04. |
ОРОН СУУЦ, УС, ЦАХИЛГААН, ХИЙН БОЛОН БУСАД ТҮЛШ |
0.02 |
-10.00% |
05. |
ГЭР АХУЙН ТАВИЛГА, ГЭР АХУЙН БАРАА |
0.03 |
-12.23% |
06. |
ЭМ, ТАРИА, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ |
0.01 |
-5.23% |
07. |
ТЭЭВЭР |
0.00 |
0.00% |
08. |
ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛ, ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ |
0.00 |
0.00% |
09. |
АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГ, СОЁЛЫН БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ |
0.00 |
0.00% |
10. |
БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ |
0.00 |
0.00% |
11. |
ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛ, ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ |
0.00 |
0.00% |
12. |
БУСАД БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ |
0.00 |
0.00% |
Хэрэглээний үнийн индексийн 2015 оны 10 дугаар сарын 0.21 хувийн бууралтын 0.53 нэгж хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн бууралтаас шалтгаалсан. Хувцас, бөс барааны бүлэг 0.26 нэгжээр, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.03 нэгжээр, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.02 нэгжээр, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 0.01 нэгжээр тус тус өсөв.
Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.73% өссөн ба дэд бүлгээр үзвэл боловсролын үйлчилгээний бүлэг 32.5%; хувцас бөс бараа гутлын бүлэг 11.04%; гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 7.27%; эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 4.70%; орон сууц, ус цахилгаан, хийн түлшний бүлэг 4.44%; бусад бараа, үйлчилгээний бүлэг 3.75%; тээврийн бүлэг 3.20%; согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 2.86%; амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 1.37%, хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.79%-аар тус тус өсч, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг тогтмол байж холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 2.1 %-аар буурав.
Энэ хугацаанд атар талх, тахианы мах, үнээний шингэн сүү, хорхой ааруул, алим, мандарин, золотой майноз, ногоон цай 2кг, ширмэл дотор, эмэгтэй хүний өвлийн куртик, хүүхдийн куртик, эмэгтэй хүний хавар намрын гутал, охидын хавар намрын гутал, орны тааран бүтээлэг, цайны халуун сав зэрэг 27 бараа бүтээгдэхүүний үнэ өсч, гадаад, дотоод гоймон, хонь, үхэр, ямаа, адууны ястай мах, үхрийн цул мах, цувдай, масло, төмс, лууван, манжин, байцай, гэрийн гадуур цагаан бүрээс, аяга таваг угаагч Ра1гу зэрэг 25 бүтээгдэхүүний үнэ бууран сагсанд сонгогдсон нийт 214 нэрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс 162 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв.