Нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 107950 ? болжээ. Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 32.1 хувийг хүүхдийн хөгжил сангийн мөнгө; 27.5 хувийг халамжийн тэтгэвэр; 10.1 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж; 7.4 хувийг төрөл бүрийн нөхцөлт мөнгөн тусламж; 2.5 хувийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж; 5.0 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламж 1.0 хувийг алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид тус бүр зарцуулжээ.