ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ХОРОО МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2015-11-10

Аймгийн Иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын дэргэд иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээж авах “Өргөдөл гомдлын хороо”-ны дарга аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Булганчимэг мэдээлэл хийлээ.

Тус хороо сар бүрийн 15-нд хуралдаж, тухайн сард иргэдээс ирсэн өргөдөл , гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга хэмжээг авдаг. Тодруулбал тухайн сард иргэдээс ирсэн өргөдөл, гомдлоос хамгийн их санал дагуулсан асуудлаар холбогдох байгууллага, аж ахуй нэгжид шаардлага хүргүүлдэг байна.

Өргөдөл гомдлын хорооны дарга Б.Булганчимэг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өргөдөл гомдлын хороонд ИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Бид нар ямар нэгэн нам, төр, хурал төлөөлддөггүй зөвхөн иргэдээ л төлөөлдөг учраас энэ хороонд улс төр, нам, төрийн байгууллагын ямар нэгэн дарамт шахалт учрахгүй байх ёстой. Үүний төлөө бид ажиллаж байна. Таны санал гомдол дарагдсан байгаа, хэрвээ хурлын ажлын алба ажиллахгүй бол Өргөдөл гомдлын хороонд хандаарай” гэсэн юм.

Байгуулагдаад хоёр жил ажилласан тус хороонд иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхлоо. Иргэдээс ирсэн гомдол голчлон төрийн байгууллагуудын үйлчилгээтэй холбоотой байдаг гэдгийг тус хорооны дарга хэллээ. Иргэний өгсөн өргөдлийг хүлээн авч, бодит байдалтай танилцсаны дараа холбогдох байгууллага, ААН-д 14 хоногийн хугацаанд хариу арга хэмжээ авахыг даалгадаг дамжлагатай гэнэ. Өнөөдрийн байдлаар иргэдийн 1500-д өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авснаас 80 гаруй хувийг нь шийдвэрлэжээ.

Тус хороонд хөдөө сумдын иргэдээс өргөдөл ирэх нь цөөн байдаг байна. Нэг удаа малын хулгайн хэргийг харсан тухай нууц мэдээлэл ирснийг Цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Аймгийн ИТХ-ын дэргэд ажиллаж байсан ”Иргэд хүлээн авах төв”-ийн 7033111, 70331212 утсанд ирсэн санал хүсэлтийг аймгийн ИТХ-ын ажлын алба  хариуцдаг. Харин тус төвд байрлах өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах хайрцагт хийсэн гомдол хүсэлтийг “Өргөдөл гомдлын хороо” хариуцан шийдвэрлэдэг юм. Иргэн танд санал гомдол байвал “Өргөдөл гомдлын хороо”-ны даргад өөрт нь хандах, 9400-9026 утсаар мэдээллийг өгөх буюу “Иргэд хүлээн авах төв”-д байрлах хорооны хайрцагт мэдээллээ хийж өгч болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%