ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн талаар мэдээлэл солилцлоо

2015-11-13

     Сүхбаатар дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдэд зориулж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээл”-ийн танилцуулга сургалтыг Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Хөдөлмөр эрхлэлт, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга М.Батмөнх, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат, төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Мөнхбат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Өлзийчимэг, Капитал банкны бага тойруу салбарын захирал А.Хэрлэнзориг, зээлийн мэргэжилтэн Б.Буянхишиг, А.Алтанхундага нар оролцсон юм. Энэ сургалтад дүүргийн 20 хорооны 60 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч оролцож, санал бодлоо солилцон сонирхсон асуултдаа холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%