ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УРИАЛГА

2015-11-13

Эрхэм хүндэт Танд буяны чуулга хуралдан, буман учрал бүрдсэн энэхүү өлзийт сайхан өдрийн айлтгал мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрдэнийн есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, эрдэм соёл түгэн дэлгэрч, ЭРҮҮЛ ЭНХИЙН жаргал амсан, эд баялаг хуран цуглахын билигтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Төв сайхан нутгийн мандан бадрал, хөгжил дэвшлийн алхаа, ирээдүйн бүтээн байгуулалт, хүн ардын энх түвшин амьдралын төлөө олныг санаж сэдэж, төр засгийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бидний ажил үйлсийн эрч хүч, итгэл үнэмшил, зүтгэл бүтээлийн зам мөрийг сүүн цагаан сэтгэлээр тэтгэж байдаг ТАНД талархлаа илэрхийлье.
Хүн бүрийг эрүүл энх, аз жаргалтай байлгахын төлөө чармайж, цаг наргүй хөдөлмөрлөж байдаг эрүүл мэндийн салбарынхан үйлчлүүлэгчээ дээдлэн, элэгсэг дотно хандаж Төв нутгийнхаа хүн зоныг эрүүл саруул, урт удаан наслахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч 1973 онд ашиглалтанд орсон нэгдсэн эмнэлгийн барилга байгууламж хуучирч, ажиллагсад, хэвтэн эмчлүүлэгсэдийн ая тухтай байдлыг хангахгүй болсон байна.
Амбулаторийн барилга, байгууламж нь зориулалтын бус байртай, хүлээн авах танхимгүй, сандал хүрэлцээгүй коридор хэт нарийн, зал талбай багатайгаас очер дараалал үүсгэн, иргэдэд бэрхшээл хүндрэл учруулж байна.
Улсын төсвөөс урсгал засварт жилд дунджаар 2,0 сая төгрөг төсөвлөж, хуваарилж байгаа нь 28250 М3 эзлэхүүнтэй, 6 объекттой аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд хаана ч хүрэлцээгүй байгаа бөгөөд 1 м3-д 70 =00 төгрөг-ийн засварын зардал ноогдож байна.
Эмч, мэргэжилтнүүд хүрэлцээгүй байдгаас зарим үзлэг, оношилгоо тухайлбал нүд, сэтгэц, мэдрэл, ЭХО, зүрх судас, дотор..... 7-14 хоногоор хүлээж үйлчилгээ авч байна.
Үйлчилгээний танхим, өрөө тасалгааны тохижилт, үйлчилгээний орчин хангалтгүйгээс үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд багаж тоног төхөөрөмжийн стандарт хангалт- 80%-тай зарим шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байна.
Амбулатор, гал тогоо, угаалгын газар нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна, угаалгын зориулалтын машингүйн улмаас цагаан хэрэглэлийг хольж угаах нөхцөл үүсч энэ нь эмнэлгээс шалтгаалах халдвар гарах нөхцлийг бүрдүүлэхээр болж байна. Эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг халдваргүйжүүлэхгүйгээр хогийн цэгт хаяж байна.

Барилгын засвар шинэчлэлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох дээд байгууллагуудад 2013 оноос хойшхи хугацаанд давхардсан тоогоор 12 удаагийн албан хүсэлт уламжилж, 2013-2015 онд нийт 500.0 гаруй сая төгрөгийн засварын ажил хийж, 92821,7 сая төгрөгийн тоног төхөөрөмж шинээр авсан байна.
Эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч 2013-2015 онд аймгийн харилцаат мужуудад 11 эмчийг сургасан байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан байдаг хэдий ч аймаг, орон нутгаас нөөц бололцоондоо тулгуурлан зарим асуудлуудыг шийдвэрлэж байна. "Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний орчинг эрүүл аюулгүй болгохын төлөө хамтдаа" аян өрнүүлж уриалга гарган 73 байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонтой нэгдэж засварыг нийт 88.0 сая төгрөгийн зардлаар хүүхдийн тасгийг тохижуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлэг амбулаторыг холбосон хүзүүвчийн барилгын зураг төсөв хийж экспертизэд хянуулах ажлыг хийсэн байна.
Гэсэн ч нэгдсэн эмнэлгийн хүндрэлтэй асуудлыг цогцоор нь , иж бүрнээр нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсаар байна. Дээрхи асуудлуудыг шийдвэрлэхийн тулд аймгийн Засаг дарга Д.Баярбат миний бие “Шинэчлэгдсэн эмнэлэг- шинэлэг үйлчилгээ” аяныг санаачлан өрнүүлж байна. Аяны хүрээнд :
1. Үйлчилгээний шинэчлэл
2. Тоног төхөөрөмжийн шинэчлэл
3. Хүний нөөц, боловсон хүчний бодлогын шинэчлэл
4. Барилга байгууламжийн засвар шинэчлэл хийхээр зорьж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж эхлээд байна.
Энэ аяны хүрээнд :
• нэгдсэн эмнэлгийнхээ үйлчилгээний орчин, чанарыг дээшлүүлэх,
• эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үзүүлэх,
• эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, дутагдалтай эмч нарыг бэлтгэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх,
• өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр нэгдсэн эмнэлгийг хангах зэрэг ажлуудыг ээлж дараатай хийхээр төлөвлөж байна.
Төв аймгийнхны нэгдсэн эмнэлгээ дэмжих аянд манай аймгийн шууд харилцаат гадаад мужаас эхлээд сурагч, хүүхэд багачууд хүртэл нэгдэж бүтээлч санаачилга өрнүүлэн идэвхтэй оролцож байна. Тухайлбал:
• БНХАУ-ын Жилинь муж нэгдэж 100,0 мянган долларын өртөг бүхий явган замын хавтан хандивлаж эмнэлгийн явган зам талбайн ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна.
• БҮТИ ХХК нь нийт барилгын ажилд шаардагдах элсээр хангаж дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
• Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамт олон ажилтан, ажилчдынхаа хүчээр нэгдсэн эмнэлгийн гаражийн барилгыг барих ажлыг хийж гүйцэтгэж байна.
• Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалын гэргий Саяако Вада аянг дэмжиж аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн түргэн тусламжийн автомашин бэлэглэлээ.
• Сурагч Ц.Ухаанзаяа өөрийн уран бүтээлийн орлогоос 3,5 сая төгрөгийн хандив оруулж аянд нэгдлээ.
Ийнхүү "ШИНЭЧЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ" аянд нэгдэгсэдийн цуваа үргэлжилж, санал, санаачилга өрнөсөөр байгаа ба аянд нэгдэж бүтээлч ажил хийж гүйцэтгэж байгаа байгууллага, хамт олон, иргэддээ аймгийнхаа ард иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Оролдвол бүтдэг, хичээвэл биелдэг”, “Олны хүч оломгүй далай” гэж Монголчуудын маань ам дамжин ярьдаг сайхан сургаал үгсүүд байдаг. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед байгууллага, хамт олноороо, гэр бүлээрээ, ахан дүүсээрээ, найз нөхдөөрөө хамтран бодол санаагаа нэгтгэн ажил хэрэг болгон, анд нөхдөө, ахан дүүсээ үлгэрлэн дагуулж Төв аймгийн нэгдсэн эмнэлгийг дэмжих “ШИНЭЧЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ-ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” аянд нэгдэхийг та бүхнээсээ уриалж байна.
Сайн санаа, сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон бүтээсэн ТАНЫ бүтээлч санаачилга, хөдөлмөр зүтгэл, хандив Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн хуудсанд нэгэн шинэ хуудсыг үлдээх болно.
Таны сайн үйлс Төв аймгийн иргэд, өндөр настан, хүүхэд багачууд хэнийг ч ялгахгүй хүрч
Таны халуун дулаан сайхан сэтгэлээр нэгдсэн эмнэлгийн тав тухтай орчин бүрдэж, эмчилгээ, үйлчилгээний чанар дээшлэх болно.

СЭТГЭЛЭЭРЭЭ НЭГДЭЖ, ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЦГААЯ.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАЯРБАТ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%