ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сүхбаатарчуудын хагас зууны түүх Улаанбаатар хотын номын санд хүндтэй байр эзэлнэ

2015-11-06

     Өнөөдөр Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан байгууллагдсаны 35 жилийн ойг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын номын сан, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан “Ном хандивлах аян”-ны хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, хороо, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудаас цугларсан номыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Д.Боргио, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хүлээлгэн өглөө. 
     Аян дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд 10 хоногийн турш өрнөж 480 ном болсон байна. 
     Орон нутгийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой тус аянд идэвхтэй оролцсон байгууллагууддаа баярлалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%