ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​ХАТАГТАЙ ЮҮ ШИАО ШУАНЫГ “ЧАНДМАНЬ” ОДОНГООР ШАГНАЛАА

2015-11-04

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шиао Шуан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хүндэтгэл үзүүллээ. 
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори байгуулж, ашиглалтад хүлээн аваад байгаа билээ. Тэрхүү амбулаторид шаардлагатай зарим тоног төхөөрөмж буюу 15.4 сая төгрөгийн эд зүйлсийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хамт олон дэмжлэг болгож өгсөн юм. 

Чингэлтэй дүүргийн хүүхэд, багачуудыг өвчин эмгэгээс сэргийлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шиао Шуаныг Чингэлтэй дүүргийн дээд шагнал “Чандмань” одонгоор шагнасан байна. 
Уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шиао Шуанд “Чандмань” одонг гардуулан өгөв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%