ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТУСЧ ГАР Сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна

2015-11-06

Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг.
Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ.
Дархан сумын 5 дугаар багийн иргэн Г.Одбаяр нь Монгол улсад өмнө нь тохиолдож байгаагүй, дэлхийн 3 улсад тохиолдож байсан цусны судасны гажиг, эмгэг өвчнөөр өвчилсөн бөгөөд Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын мэргэжлийн эмнэлэгт өөрийн өвчний түүхийг хүргүүлж, зөвлөгөө авахад эмчилгээний зардлаа төлөөд ирж эмчлүүлвэл бүрэн эдгэрнэ гэсэн хариу өгсөн байна.

Иймд Г.Одбаярын эмчилгээний зардалд шаардагдах хандив цуглуулах аянд нэгдэж, сэтгэлийн дэм өгч хамтарч ажиллахыг уриалж байна.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй.

Дансны нэр: Г.Одбаяр
ХААН БАНК: 5055337762
Худалдаа хөгжлийн банк: 476003473

Мэдээллийг 70377880, 99372034, 99148688 утсаар лавлана уу.




                 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%