ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Авто машингүй өдөр, ногоон гэрэл-цагаан шугам арга хэмжээ боллоо

2015-11-02

              Аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/566 дугаар захирамжаар жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарласан. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны хүрээнд энэ жилийн хувьд ажлын өдөр таарснаас үүдэн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж, аймгийн төвийн авто замаар бүх нийтээрээ машинаас татгалзлаа.

Үүний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран бүх хүчний байгууллагуудын дунд олс таталт, гимнастик зэрэг уралдаант тэмцээн зохион байгууллаа. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3-аас 5 дугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулж, сурагчид идэвхитэй оролцоо.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь ард иргэд болон сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг таниулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь тусалахад оршлоо. Өдөрлөгийн үеэр Аймгийн ХЖТ-ын дуучид ая дуугаа өргөсөн юм. Уралдааны дүнгээр Зэвсэгт хүчний 0167-р анги түрүүлж, аймгийн Цагдаагийн газар дэд байранд орлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%