Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 9 сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 51233 хүнд олгож, 7.8 тэрбум ?-ийг зарцуулж 2014 оны мөн үеэс хүний тоо 4.2 хувь 2079 хүнээр өсч, зарцуулсан мөнгөний хэмжээ 2.7 хувь 206.6 сая ?-өөр өслөө.
Нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 123480 ? болжээ. Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 32.1 хувийг хүүхдийн хөгжил сангийн мөнгө; 27.1 хувийг халамжийн тэтгэвэр; 9.9 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж; 6.9 хувийг төрөл бүрийн нөхцөлт мөнгөн тусламж; 2.3 хувийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж; 4.9 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламж 0.9 хувийг алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид тус бүр зарцуулжээ