СХ-ноос
хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн
технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой
байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна. Тооллогын онцлог
түлхүүр нь энэхүү СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК юм. Та бүхэн санаж байгаа байх.
Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого нь улс орон даяар олон
мянган тоологч, шалгагч нар 7 хоногийн хугацаанд өрх бүрээр орж мэдээлэл
цуглуулах зарчмаар явагдаж байсан. Харин энэ удаагийн хүн ам, орон
сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион
байгуулагдаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, дээрх СОНИРХОЛТОЙ
СТАТИСТИК-ийг гаргаж байгаа http://e-registration.nso.mn/web
хуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч,
Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан
дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд
хамрагдаж байгаа юм. Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай
өрхөд очиж эсвэл танай өрх рүү холбогдож, “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн
мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.
Мөн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд www.nso.mn хуудсаар дамжих буюу http://e-census.nso.mn/web
хуудсаар орж тооллогодоо хамрагдаж байна. Иймд энэ удаагийн тооллого нь
өмнөх тооллоготой харьцуулахад ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацааг
хэмнэсэн онцлогтой болж байгаа юм.
Тооллоготой
холбоотойгоор Зуунмод сумын 6 баг өөрийн нутаг дэвсгэр дээр оршин сууж
байгаа өрх, хүн амын мэдээллийг “Хүн ам өрхийн мэдээллийн сан”-ийн
мэдээлэлтэй тулган баталгаажуулж байна. Зуунмод сумын иргэн та
интернетээр мэдээллээ баталгаажуулах боломжгүй байгаа бол оршин суугаа
багийн Засаг Дарга, нийгмийн ажилтантай уулзаж мэдээллээ
баталгаажуулаарай.