2015.09.10 Зуунмод сум
2015 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нээлттэй тендер шалгаруулалтаар ажлын тендер 1, орон нутгийн хөрөнгө оруулалтаар НТШ-ын 4 ажил, харьцуулалтын аргаар 7 ажил, зөвлөх үйлчилгээгээр 2 ажил нийт 14 худалдан авалт зохион байгуулагдаж зарласан байна.
Үүнд: НТШ-аар:
- Заамар сумын сургуулийн их засварын ажлын тендерийг 2015.03.30-ны өдөр нээлттэй цахимаар зарлаж Сангийн яамны Е-ргосигетеп1тп сайт, ммм.терз.доу.тп, Өдрийн сонинд тендерийн урилгыг нийтэлсэн. Тендерээ 2015.04.30-ны өдрийн 10:00 минутад тендерийн материалыг цахимаар хүлээн авч 10:30 цагт нээлт хийсэн. Тус тендерт Өгөөмөр-Уул ХХК, Сүүнцагаан өргөө ХХК, Бөөрөг дэлийн элс ХХК, Жам ХХК, Билд хаус ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзах тухай албан мэдэгдэл, тендерийг дахин зарлах зөвлөмж дүгнэлтийг захиалагчид хүргүүлэн ажилласан. Тус тендерийг дахин 2015.06.05-ны өдөр зарласан. 2015.07.06-ны өдрийн 15 цаг хүртэл тендер хүлээн авч 2015.07.06-ны өдрийн 15 цаг 20 минутад нээсэн. Тус тендерт Өгөөмөр-Уул ХХК, Өгөөмөрөн-Шанд ХХК, Жам ХХК, Хүрээ цамхаг ХХК, Гантранс ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Өгөөмөр-Уул ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Бусад тендерээс татгалзсан.
- Зуунмод сумын 40, 41 дүгээр байрны гадна фасадны засварын ажлын тендерийг 2 багц болгон зарласан. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим хэлбэрээр зохион байгуулж (шшш.төрз.доү.тп) сайтаар өдөр тутмын сонин хэвлэлээр 2015.06.26-ны өдөр зарлаж 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авч 2015.07.27-ны өдрийн 11 цаг 20 минутад Худалдан авах ажиллагааны албаны 103 тоот өрөөнд нээсэн. Тус тендерт Их даян бүүвэй ХХК, Өгөөмөр-Уул ХХК, Төв цогт өлзийт ХХК, Комфорт импэкс ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Багц1 дээр Комфорт импэкс ХХК, Багц2 дээр Өгөөмөр-Уул ХХК-иудыг шаардлагад нийцсэн харьцуулах "хамгийн бага” үнэтэй санал ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Бусад тендерээс татгалзсан.
- Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвийн барилгын их засварын НТШ -015-2015 "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим хэлбэрээр зохион байгуулж (шшш.терз.аоү.тп) сайтаар өдөр тутмын сонин хэвлэлээр 2015.06.26-ны өдөр зарлаж 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авч 2015.07.28-ны өдрийн 11 цаг 20 минутад Худалдан авах ажиллагааны албаны 103 тоот өрөөнд нээсэн. Тус тендерт Их даян бүүвэй ХХК, Арбулаг ХХК, Од орд ХХК, Виста групп ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Арбулаг ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Бусад тендерээс татгалзсан.
- Дунд сургуулийн дээврийн их засвар /Баян сум/ 2015/А-01/ХА дугаартай "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим хэлбэрээр зохион байгуулж (шшш.төрз.доү.тп) сайтаар өдөр тутмын сонин хэвлэлээр 2015.08.13-ны өдөр зарласан. 2015.09.14-ны өдрийн 12 цагаас өмнө тендерийн материалыг хүлээн авч 12 цаг 10 минутад нээсэн. Тус тендерт Мөнх Алтай хайрхан ХХК, Өгөөмөр-Уул ХХК, Төв цогт өлзийт ХХК, Хустайн хишиг ХХК, Хитрөү констракшн ХХК, Наранбулаг трейд ХХК, Синдикат ХХК -иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээ хийгдэж байна.
- Төв аймгийн Баянцогт сумын төвийн үерийн хамгаалалтын байгууламжийн угсралын ажил НТШ-030-2015/БЦ дугаартай тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим хэлбэрээр зохион байгуулж (шшш.төрз.аоү.тп) сайтаар өдөр тутмын сонин хэвлэлээр 2015.08.17-ны өдөр зарласан. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тендер нээнэ. Харьцуулалтын аргаар:
- Мөнгөнморьт сумын дунд сургуулийн сантехникийн их засварын ажил ХА-007-2015 дугаартай тендерийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарлаж тендерийн урилгыг шшш.ө-ргосигөтөп1.тоТ.доү.тп- д сайтад нийтэлсэн. Тендерийн урилгыг Өндөрлөг ХХК, Дөрвөн лхагва ХХК, Төв цогт өлзийт ХХК-д хүргүүлсэн. Тендерийг 2015.07.29-ны өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авч 10:10 минутад нээсэн. Тендерт "Өндөрлөг” ХХК, "Дөрвөн лхагва” ХХК-иуд нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Дөрвөн лхагва ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Өндөрлөг ХХК-ний ирүүлсэн тендерээс татгалзсан.
- Төв аймгийн Бүрэн сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн ажлын ХА-008-2015 дугаартай тендерийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарлаж тендерийн урилгыг ммм.е-ргосигетеп1:.тоТ.доу.тп- д сайтад нийтэлсэн. Тендерийн урилгыг Буянтгол ХХК, Арбулаг ХХК, Өгөөмөр-Уул ХХК-д хүргүүлсэн. Тендерийг 2015.07.29-ны өдрийн 10:30 цагаас өмнө хүлээн авч 10:10 минутад нээсэн. Тендерт Өгөөмөр-Уул ХХК, Буянтгол ХХК, Арбулаг ХХК-иуд нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Арбулаг ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Буянтгол ХХК, Өгөөмөр-Уул ХХК-иудын ирүүлсэн тендерээс татгалзсан.
- Ойн хөнөөлт шавь өвчинтэй тэмцэх ажил ХА-2015/Б0Г дугаартай тендерийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлаж тендерийн урилгыг ммм.е-ргосигетеп1.тоТ.аоу.тп- д сайтад нийтэлсэн. Урилгыг Гранд форест ХХК, Мөнх ногоон жодоо ХХК-иудад хүргүүлсэн. Тендерийг 2015.08.04-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авч 11:10 минутад нээсэн. Тендерт Гранд форест ХХК нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан.
- Төв аймгийн нутагт ойжуулалт хийх ажил ХА-001-2015 дугаартай тендерийн урилгыг "Ойн бүргэд ХХК, Говийн улиас ХХК, Сайхан санаа ХХК, Оюу цагаан өргөө ХХК, БТИБ ХХК”-иуд авсан. 2015 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 10:00 цагаас өмнө "Ойн бүргэд ХХК, Оюу цагаан барс ХХК”-иуд тендерийн материал ирүүлсэн. 2015.06.12-ны өдрийн 10:10 минутад Боловсролын газрын нэг давхарт худалдан авах ажиллагааны албаны 103 тоот өрөөнд тендер нээсэн. Үнэлгээний хороо хуралдаж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үнэлэн захиалагчид зөвлөмж хүргүүлсэн. Тус тендерийг дахин 2015.07.27- ны өдөр Ойн бүргэд ХХК, Говийн улиас ХХК, Чубад ХХК, Сайхан санаа ХХК, Оюу цагаан барс ХХК, Хөгжлийн шинэ гарц ХХК-иудад тендерийн урилга хүргүүлсэн. Тендерийг 2015.08.04-ны өдрийн 11 цагаас өмнө хүлээн авахад Чубад ХХК, Сайхан санаа ХХК,
Хөгжлийн шинэ гарц ХХК, Ойн бүргэд ХХК, Говийн улиас ХХК-иуд материал ирүүлсэн. Тендерийн үнэлгээ хийгдэж байна.
- Зуунмод сумын 120 ортой нэгдсэн эмнэлэг, халдварт, эмгэг анатомийн эмнэлгүүдийн гадна заслалын ажил ХА-031-2015 дугаартай тендерийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зарлаж тендерийн урилгыг ммм.е-ргосигетеп1:.тоТ.аоу.тп- д сайтад нийтэлсэн. Тендерийн урилгыг Өндөрлөг ХХК, Тусгал төв ХХК, Төв цогт өлзийт ХХК, Сутай мандах ХХК-иуд хүргүүлсэн. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зарлаж 2015 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээн авч 2015.08.06-ны өдрийн 10 цаг 40 минутад нээсэн. Тендерт "Өндөрлөг” ХХК, "Тусгал төв” ХХК, Төв цогт өлзийт ХХК-иуд нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Төвцогт өлзийт ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Өндөрлөг ХХК, Тусгал төв ХХК-иудын ирүүлсэн тендерээс татгалзсан.
- Аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн тасаг, амбулторийн гадна заслалын ажил ХА-030- 2015 дугаартай тендерийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зарлаж тендерийн урилгыг ммм.е-ргосигетеп1.тоТ.аоу.тп-д сайтад нийтэлсэн. Тендерийн урилгыг Өндөрлөг ХХК, Өгөөмөр-Уул ХХК, Төв цогт өлзийт ХХК, Буянтгол ХХК, Тэгш-ирээдүй ХХК-иуд хүргүүлсэн. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зарлаж 2015 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээн авч 2015.08.06-ны өдрийн 10 цаг 20 минутад нээсэн. Тендерт "Өндөрлөг” ХХК, "Өгөөмөр-Уул” ХХК, Төв цогт өлзийт ХХК, Буянтгол ХХК-иуд нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Өгөөмөр-Уул ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан. Өндөрлөг ХХК, Төв цогт өлзийт ХХК, Буянтгол ХХК-иудын ирүүлсэн тендерээс татгалзсан.
- Аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согог судлалын барилгын дээврийн засварын ажил ХА-50-2015 дугаартай тендерийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зарлаж тендерийн урилгыг ммм.е-ргосигетеп1.тоТ.аоу.тп-д сайтад нийтэлсэн. Тендерийн урилгыг Буянтгол ХХК, Сутаймандах ХХК, Тусгал төв ХХК-иуд хүргүүлсэн. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зарлаж 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээн авч 2015.08.24-ны өдрийн 10 цаг 20 минутад нээсэн. Тендерт Буянтгол ХХК нь тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж тендерийг хянан үзэж Буянтгол ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлэн шалгаруулсан.
Зөвлөх үйлчилгээгээр:
- Мэргэжлийн байгууллагаар ан агнуурын амьтадын нөөцийг тогтоох, агнуур зохион байгуулалт менежментийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг бага үнийн аргаар зарлаж 2015.07.07-ны өдөр аймгийн Худалдан авах ажиллагааны албаны сайтаар зарлаж тендерийн урилгыг Монголын анчдын нийгэмлэг ТББ, Амьтан асралт ХХК, Эко үйлчилгээ ТББ, Авралын эрэлд ХХК-иудад хүргүүлсэн. Дэлгэрэнгүй жагсаалтын бүртгэлийг 2015.07.23-ны өдрийн 12:00 цагаас өмнө хүлээн авч 12:20 минутад техникийн саналыг задалсан. Бага үнийн аргаар үнэлгээ хийгдэж Монголын анчдын нийгэмлэг ТББ, Амьтан асралт ХХК, Эко үйлчилгээ ТББ-дад санхүүгийн саналын нээлтэд хүрэлцэн ирэх тухай урилгыг 2015.07.30-ны өдөр хүргүүлсэн. Авралын эрэлд ХХК-д техникийн саналыг хүлээн зөвшөөрөгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Санхүүгийн саналын нээлтэд бага үнийн аргаар Амьтан асралт ХХК нь шалгарсан. Захиалагчид мэдэгдэл хүргүүлсэн.
- Сумын ерөнхий төлөвлөгөө / Баянжаргалан, Дэлгэрхаан сум/ тендерийг бага үнийн аргаар зохион байглсан. Дэлгэрэнгүй жагсаалтын бүртгэлийг үйлдэж ажлын даалгаварыг бэлтгэх шатандаа явж байна.
2015.09.10-ны байдлаар нийт 14 ажил зарлагдаж зохион байгуулагдсанаас 10 ажил гэрээ байгуулагдсан. 2 ажил үнэлгээ хийгдэж байна. 1 ажил нээлт хийх хугацаа хүлээгдэж байна. 1 ажил ажлын даалгавар бэлтгэгдэж байна.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА