ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

20 дахь удаагийн Саммит зохион байгуулагдав.

2015-10-29

ЗХА-ийн орнуудын бүс нутгуудын харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 20 дахь удаагийн Саммит 2015 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд  БНСУ-ын Кангвон мужийн Янгянг, Сокчо хотуудад амжилттай зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд БНСУ-ын Кангвон муж, БНХАУ-ын Жилинь муж, Япон улсын Тоттори муж, Монгол улсын Төв аймаг, 
ОХУ-ын Приморын хязгаарын Захирагч, дэд захирагч нар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 
20 дахь удаагийн Саммитын хүрээнд 5 мужийн Захирагч нарын зөвлөгөөн, Эдийн засгийн зөвлөгөөн, Байгаль орчны зөвлөгөөн, Хэвлэл мэдээллийн байгууллагын зөвлөгөөн, 5 мужийн уран бүтээлч нарын 17 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэн, Их Түмэн санаачлагын экспо  зэрэг бие даасан цогц арга хэмжээнүүд боллоо.  “Их Түмэн санаачлагын”-ын экспо 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж Кангвон мужийн болон БНСУ-ын үйлдвэрлэл бизнесийн 300 шахам аж ахуйн нэгжүүд, гадаадын 50 шахам аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнээр 100,000 гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилсэн томоохон үзэсгэлэн худалдаа боллоо. Манай аймгийн BONN  компани өөрийн үйлдвэрлэсэн ноос ноолууран бүтээгдхүүнээр амжилттай оролцлоо.
Байгаль орчны зөвлөгөөнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Батцэнгэл “Мал аж ахуйн гаралтай аргал, хомоолыг ашиглан шинэ био технологийг бий болгох нь” сэдвээр өөрийн бүс нутгийн онцлогийг харуулсан сонирхолтой пресентейшн тавьж оролцов. 
20 дахь удаагийн Саммитын Захирагч нарын зөвлөгөөн “Зүүн Хойд Азийн шинэ өндөрлөг- энх тайван, цэцэглэн хөгжилтийн төв болох нь” сэдвийн дор боллоо. Арга хэмжээ Саммитын 20 жилийн түүхийг өгүүлсэн видео киногоор эхэлж, БНСУ-ын Зам тээврийн яамны сайдын мэндчилгээг онлайнаар шууд дамжуулав. 
20 жилийн өмнө 5 бүс нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг Кангвон мужийн 29 дэх захирагч И Сан Рюн анх санаачлан бий болгосноор өдгөө 20 дахь жилтэйгээ золгож байгаа тул уг арга хэмжээг санаачлагч И Сан Рюн Захирагч 20 дахь удаагийн Саммитад урилгаар оролцон мэндчилгээ дэвшүүлэв. 
Түүний дурсан ярьснаар: 1994 оны 11 дүгээр сард ЗХА-ийн 4 мужийн засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид анх уулзалдаж “Илүүгээ хуваалцаж, дутуугаа нөхөх асуудлыг системчлэх, зам тээвэр, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх төлөвлөгөө гарган хэлэлцэж Саммитыг анх байгуулсан түүхтэй. 
5 мужийн Захирагч нар  Саммитыг зохион байгуулах дарааллын дагуу тус тусын илтгэлийг тавьж, бусад мужуудтай хамтран хийсэн ажил болон цаашид хийх ажлын талаар тодорхой ярилцав. Харилцан бие биесийн сонирхсон асуултанд хариулж, чөлөөт ярилцлага хийв. Эцэст нь 5 мужийн захирагч нар дараа жилийн энэ үеийг хүртэл хамтран хийх ажлуудыг тусган оруулсан “Хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсгээ зурцгаав. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%