Шалгалт зохион байгуулах хүртэлх хугацаанд сул орон тооны зар болон холбогдох журам, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудас /ТАЗСЗ-ийн цэс/, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбар, орон нутгийн TBS телевизийн мэдээллийн цаг хөтөлбөрөөр нийтэд мэдээлж ажилласан.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтын үйл ажиллагаа, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн төвд байрладаг Мөнх-Алдарын талбайн лед дэлгэцийг ашиглан Онлайн шалгалтын үйл явцыг шалгуулагч, шалгагч, иргэдэд шууд дамжуулж үзүүллээ.
Энэ удаагийн мэргэшлийн шалгалтаар дэс түшмэлийн ангиллын 6, туслах түшмэлийн ангиллын 18, мөн 2014 онд зохион байгуулсан ТАМШ-аар хүн бүртгүүлээгүй 4, нийт 28 ажлын байр зарлагдсан.
Шалгалтын бүртгэлийг 2015 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явуулсан. Бүртгэлийн хугацаанд тухайн ажлын байранд тавигдах болзол шалгуур хангасан 349 иргэн бүртгүүлэв. Үүнд дэс түшмэлийн ангилалд 131, туслах түшмэлийн ангилалд 218 иргэн бүртгүүлсэн.2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд Салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах Салбар комиссоос мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн 20 гаруй хувьд нь шалгалт өгөх зааварчилгаа, зөвлөмжийг өгөв. Мөн шалгалт өгөх хуваарийг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс, шалгалтын зааварчилгаа мэдээллийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн www.tov.gov.mn /ТАЗСЗ-ийн цэс/ сайт болон мэдээллийн самбаруудад байршуулан танилцуулсан. Шалгалт зохион байгуулах хүртэлх хугацаанд сул орон тооны зарыг www.csc.gov.mn, www.tov.gov.mn цахим хуудас /ТАЗСЗ-ийн цэс/, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбар, орон нутгийн Төв times сонинд байршуулж, TBS телевизийн мэдээллийн цаг хөтөлбөрөөр нийтэд мэдээлж ажилласан.
Сорилын шалгалтад нийт 63 иргэн тэнцсэн боловч дараагийн шатны буюу Монгол хэлбичиг, албан хэрэг хөтлөлийн шалгалтад ороход 43 иргэн тэнцлээ. Ярилцлагын шалгалтын гурван ажлын хэсгийг тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан Төв комиссоос ирүүлсэн ярилцлагын асуултыг санамсаргүй байдлаар сугалуулан зарчмаар зохион байгуулсан.
Ярилцлагын шалгалт дууссаны дараа эцсийн дүнг нэгтгэн гаргахад Дэс түшмэлийн ангилалд 19, Туслах түшмэлийн ангилалд 24, нийт 43 иргэн бүх шалгалтын нийлбэр оноогоор 60 буюу түүнээс дээш оноо авч тэнцлээ. Энэ нь нийт бүртгүүлэгчдийн 12.32 хувийг эзлэж байна.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг Салбар комиссын 2015 оны 01 дүгээр тогтоолоор батлаж, Төв комисст уламжилахаар шийдвэрлэлээ.