Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Иргэний танхим хариуцсан ажилтан Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатар, даам сонирхогчдын чадварыг дээшлүүлэх, оюун ухааны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зөв төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор даам шатрын дугуйлан хичээллүүлж эхэллээ.