ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

10 сарын байдлаар 1072 золбин нохой устгажээ

2015-10-28

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд Нохой, муур ихэссэн талаар иргэдээс хэд хэдэн удаагийн гомдол ирж, устгалын ажлыг зохион байгуулах саналыг гаргасан. Дээрхи саналыг Дархан сумын ЗДТГ-ын газарт уламжилсны дагуу манайд зохих хариуг ирүүлээд байна.

2015 оны 10 дугаар сарын байдлаар аймгийн НААҮГазар “Дархан эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд эзэнгүй золбин нохойн тоог багасгах, иргэдийн аюулгүй тайван байдлыг хангах зорилгоор нохой устгалын ажлыг 4 удаа, иргэдийн хүсэлтээр 2 удаа зохион байгуулж,  нийт 1072 золбин нохой устгахад хяналтын тооллого хийн ажилласан байна.

“Хүний үнэнч анд” аяны хүрээнд “Цагаан боржин” ХХК нь 15 дугаар багийн төвд байрлан үйл ажиллагаагаа тус багийн 539 айл өрхөд танилцуулж, 66 өрхийн 84 нохойг /өссөн дүнгээр/ бүртгэлд хамруулан пайзжуулж, хүзүүвч, гэрчилгээг олгожээ.

Иргэд нохой устгуулах хүсэлтээ байнга ирүүлж байгаа тул нохой устгалын машин техник, хөрөнгө санхүүг шийдэн нохой устгалын ажлыг зохион байгуулах, “Цагаан боржин” ХХК-ийг дэмжин ажиллахыг НААҮГ-т уламжилсан байна.

Золбин ноход гудамж талбайд олноороо цугларан хүн уруу дайрах тохиолдол цөөнгүй гарч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тухай баг болон иргэдийн санал гомдол ихээр ирж байгаа тул нохой устгалын ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга болон НААҮГ-т уламжлав.


 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%