Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр хурал 2015 оны 10 дугаар сарын
22-ны өдөр хуралдаж нийт 17 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:
Монгол Улсын Архидан
согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоны дагуу Өмнөговь аймгийн
нутаг дэвсгэрт “Архи согтууруулах ундаа худалдах,
түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох”, журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцэн, мөн “Малжуулах сан”-гийн журмыг шинэчлэн баталж, Өмнөговь аймгийн нутаг
дэвсгэрт хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах журам”, “Хүнс, хөдөө аж
ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.
Мөн 2015 онд хэрэгжилт дуусч байгаа аймгийн эрүүл
мэндийн салбарын бодлогын баримт бичгүүд болох “Амны хөндийн эрүүл мэнд”,
“Халдварт өвчинтэй тэмцэх”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг
2011-2015 онд хөгжүүлэх”, “Орчны эрүүл мэнд” дэд хөтөлбөрүүд болон
“Эрүүл мэндийн мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж 80-92
хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.
Аймгийн боловсролын салбарын бодлогын баримт бичиг болох “Морин хуур, уртын дуу”, “Монгол бичиг”,
“Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил
дээшлүүлэх” дэд хөтөлбөрүүд болон “Өмнөговь аймгийн боловсролын салбарт
2012-2015 онд баримтлах шинэчлэлийн бодлого чиглэл”-ийн хэрэгжилтийн тайланг
хэлэлцэж, 80-93 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн Орон нутгийн тусгай хамгаалалттай газар
нутгийн давхацлыг судлах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, аймгийн ИТХ-ын ээлжит
хуралдаанд асуудал боловсруулан танилцуулахыг аймгийн Засаг дарга, ажлын хэсэгт
үүрэг болголоо.
Боловсролын салбарт олон жил
идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш
Цогдэлгэр овогтой Лувсанцэрэнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт
тэмдэг”-ээр шагнахаар шийдвэрлэв.
Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн ажлын алба