ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“МОНЦАМЭ” АГЕНТЛАГИЙН СУРВАЛЖЛАХ БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-09-30

“МОНЦАМЭ” агентлагийн хамт олонг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хүлээн авч уулзлаа.


“МОНЦАМЭ” агентлагийн 30 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжлах баг Архангай аймгийн бүтээн байгуулалтын ажил, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаархи Монгол Улсын Засгийн газрын 292 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 03 тоот албан даалгаврын биелэлтийг нэгж дээр нь үзэж танилцахын зэрэгцээ ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015-06-09 –ний өдрийн 45 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг үндэслэн Архангай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн гуравдугаар бүлгийн хоёрдугаар хэсгийн дөрөв дэх зорилтыг хангах үүднээс тойрон аялалын тавдугаар маршрутаар танилцах аялалыг хийлээ.


Тэд Цэцэрлэг хоттой танилцан, аймаг, сумын удирдлагуудтай уулзахын зэрэгцээ Халх Монголын ялгуусан эрдэнэ анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй болон дөрөвдүгээр дүрийн Лувсанжигмэднамжил нарын бие шүтээн /гүдэнд/ мөргөсөн байна.

Мөн Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл сумын нутагт байх түүхэн дурсгалт газруудаар аялан, малчин айлд зочилж тэдний аж амьдралаас сурвалжилжээ.


Тус багийнхан аймагт аялсан тэмдэглэлээ Архангай аймгийн сумд, Цэцэрлэг хот болон түүх, дурсгалын газрууд гэсэн гурван цувралаар гадаад дотоодын хэвлэл мэдээллээр гаргах юм байна.

Аяллын бүрэлдэхүүнд “МОНЦАМЭ” агентлагийн ерөнхий редактор Т.Наранмандухай, ахиргаа, хүний нөөцийн хэлтэс, дотоод мэдээний нэгдсэн редакци, хариуцлагатай редактор, орон нутгийн албаны удирдагч, вэб редактор, гадаад мэдээний редакци болон орон нутгийн сэтгүүлчид багтжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%