Уг шинжилгээг хийхэд шаардлагатай ходоодны эдийн шинжилгээ авдаг багаж, 150 хүний оношлуур, оношлуурыг хадгалах хөргөгч зэрэг 1850000 төгрөгний үнэ бүхий урвалж хэрэгсэлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Нэргүй нэгдсэн эмнэлгийн дурангийн кабинет-д бэлэглэсэн байна.
Хеликобактерийн уг оношилгоо өмнө нь хийгдэж байгаагүй юм байна. Энэхүү ходоодны хавдарын урьдал хүчин зүйл болдог, эмчилгээг хяналттай хийхгүй бол эмийн тэсвэржилт үүсгэдэг, чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг нянг устгахад үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласанд Ж.Нэргүй төлөөлөгчдөө талархаж байгаагаа Нэгдсэн эмнэлгийн хамт олон илэрхийллээ.
Монголын хеликобактери судлалын холбооноос орон нутагт хеликобактертай тэмцэх ажлыг өрнүүлэхэд ихээхэн дэвшил гаргасанд эрхэм төлөөлөгчид талархаж байгааг албан ёсоор дамжуулъя.
Нэгдсэн эмнэлгийн Сургалт мэдээллийн алба
Нэгдсэн эмнэлгийн Сургалт мэдээллийн алба