УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын даргын зөвлөх
С.Ламбаа тэргүүтэй төрийн түшээдийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Батэрдэнэ нар хүлээн авч уулзан Архангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалттай
биечлэн танилцууллаа.
Аймгийнхаа бүтээн байгулалт, хийсэн ажлынхаа мэдээлэл, танилцуулгыг
ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгийн
удирдлагууд танилцуулсан юм.
Архангай аймагт хийгдсэн бүтээн байгуулалт бодлогын бусад ажлуудын
хэрэгжилтэнд УИХ-ын дарга сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж өөрийн цахим
хуудаснаа сэтгэгдэл оруулж байсныг энэ дашрамд дуулгая.
Түүнчлэн энэ сард Цэцэрлэг хотод 21 аймгийн
Засаг дарга нарыг урьж авчран, Архангай
аймгийн туршлагаас судлуулах зорилт бүхий томоохон үйл ажиллагааг зохион
байгуулах талаар албаны эх сурвалж мэдээлж байсан юм.