ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо

2015-10-19

     Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг 31 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулж, цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авсан иргэдийн 90 гаруй хувь нь хамрагдсан байна. 
      Энэ жил Багануур дүүргээс бусад дүүрэгт цэрэг татлагын ажил зохион байгуулагдсан. 
    Одоо цэрэгт татагдаж байгаа залуус үүрэг гүйцэтгэж байхдаа сонгууль өгөх, АСЕМ-ийн хурлын үйл ажиллагаанууд оролцоно гээд хэд хэдэн онцлогтой. 
    Цэрэгт явахаар ирж байгаа залуусын өвчлөл нэмэгдэх хандлагатай, бие нь эрүүл байгаа ч жин бага байгаагийн улмаас хасагдах тохиолдол байгааг эмч нар хэлж байлаа. 
    Дүүргээс цэргийн албанд татагдсан залуус Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин болон бусад анги салбаруудад хуваарлигдсан юм. Мөн дүүргийн хэмжээнд цэргийн албанаас халагдсан дайчдыг анги байгууллагаас нь хүлээн авч баримт бичгийг бүртгэл хийсэн. Тэдгээр залуусыг Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын, Халамжийн хэлтэстэй хамтран ажлын байранд зуучлах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүртгэлд хамруулж холбогдох мэдээлэл зөвлөгөө өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%