Ажиллагчдын дундаж цалин 2015 оны 2-р улирлын байдлаар улсын хэмжээнд нийт дундаж цалин 853,9 мянга, эрэгтэйчүүдийн дундаж цалин 903.7 мянга, эмэгтэйчүүдийн дундаж цалин 804.4 мянган төгрөг болов. Өмнөх улирлын дүнтэй харьцуулахад эрэгтэй ажиллагчдын дундаж цалин 19.4 мянгаар буурч, эмэгтэй ажилчдын дундаж цалин 22.3 мянган төгрөгөөр, нийт ажиллагчдын дундаж цалин 2.5 мянган төгрөгөөр өсчээ.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харвал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их байна. Салбарын ажиллагчдын дундаж цалин 2008.8 мянга, эрэгтэйчүүдийнх 2009.4 мянга, эмэгтэйчүүдийнх 2006.9 мянган төгрөг байна.
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2015 оны 2-р улирлын байдлаар 673.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 180.7 мянган төгрөг буюу 21.16 хувиар бага байна. Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 104.6 мянган төгрөгөөр илүү байна.
Дундаж цалин. Улирлаар, хүйсээр, мян.төгрөгөөр
Хугацаа /улирлаар/ |
Дундаж цалин |
Эрэгтэй ажиллагчдын дундаж цалин |
Эрэгтэй ажиллагчдын дундаж цалин |
|||
Төв аймагт |
Улсын дүн |
Төв аймагт |
Улсын дүн |
Төв аймагт |
Улсын дүн |
|
2014 II |
597,6 |
786,7 |
547,4 |
840,6 |
641,2 |
732,0 |
2014 III |
552,0 |
792,8 |
548,7 |
863,1 |
554,8 |
722,3 |
2014 IV |
634,9 |
844,0 |
626,0 |
905,1 |
642,7 |
782,8 |
2015 I |
627,3 |
851,4 |
608,1 |
923,1 |
644,1 |
782,1 |
2015 II |
673,2 |
853,9 |
617,0 |
903,7 |
721,6 |
804,4 |
Мэдээллийн эх үүсвэр: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn