Төв аймгийн Зуунмод сумын бүрэн дунд IV сургууль энэ хичээлийн жилд 380 суралцагч, 20 багш, 3 удирдах ажилтан, 12 ажилчид, 13 анги бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс аймаг, сумын засаг даргын санаачлагаар 6 настай сурагчдад үйлчлэх "Төв аймгийн 6 настай сурагчдын автобус" -тай болж Зуунмод сумын алслагдсан багт хичээл сургуульдаа явдаг IV,V сургуулийн 6 настай 51 сурагч, 1-р ангийн 5 багш хичээл сургуульдаа тохилог автобусаар ирж очих боломж бүрджээ.
2015 оны эхний 9 сарын байдлаар 83.229.025 төгрөг төсөвлөгдөж, газрын дулааныг ашиглаж сургуулиа халааснаар цахилгаан зардалд 5.917.076 төгрөг зарцуулсныг тооцон үзэхэд сүүлийн 3 жилийн дүнгээр 329.897.429 төгрөг, үүнээс нийт зарцуулалт 88.374.7 төгрөг, бодит хэмнэлт 240.922.700 төгрөг байна.
Уг технологийг барилгын
алдагдалгүй, төвлөрсөн шугам холбогдоогүй, алслагдсан суурингийн сургууль,
цэцэрлэгт ашиглах нь эдийн засгийн хувьд
болоод экологийн хувьд чухал ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа юм.
эх сурвалж: times.mn