Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны гишүүн байгууллагуудын чуулга уулзалт боллоо. Чуулганыг аймгийн ИТХ, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн ЗДТГ, МБИҮНХ-ны гурван байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа.
“Хамтдаа урагшилъя” чуулганаар Монгол орны өнцөг булан бүрт бизнес хөгжлийн үйлчилгээг хүргэж буй өөрийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцож шинэ санаа шинэлэг арга барил эзэмшүүлэх тэдний явуулж буй үйлчилгээг төрийн бодлоготой уялдуулж зөвлөмж гаргах зорилготой чуулганд Архангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны гишүүн байгууллагууд оролцлоо.
МБИҮНХолбооны дэд ерөнхийлөгч А.Лувсандагва:
Бизнес хөгжлийн үйлчилгээний зардал буурсан
Чуулганы үеэр Аж үйлдвэрийн яам
болон Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих талаар авч хэрэгжүүлж
буй арга хэмжээний талаар ярилцаж байна.
Манай гишүүн болох бизнес хөгжлийн үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай
хуулийн 12-р зүйл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 29-р зүйлийн
заалтуудыг үндэслэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээлэн
гүйцэтгэх ажлын хүрээнд хөдөлмөрийн яамтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан
бизнес эрхлэгчдэд үзүүлж ирсэн. Холбооны үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж
гишүүн байгууллагуудад сургалтын төсөв хуваарилагдах эрхзүйн орчин байхгүй
болсон.
Өмнөх онуудад бизнес хөгжилийн
үйлчилгээнд жилд 1,3 тэрбум орчим төгрөгийн үйлчилгээний зардал олгогддог байсан бол энэ онд уг зардал 60 хувиар
буурч 500 гаруй сая төгрөг болсон, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
“хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо
байгуулах иргэнийг дэмжих” хөтөлбөр батлагдсанаар бидэнд хэд хэдэн
хүндрэл гараад байгаа. Эдгээрийг чуулганаар ярилцаж зөвлөмж боловсруулж
холбогдох газруудад уламжилна.
Аймгийн хоршоо мэдээлэл сургалт, бизнес инкубатор төвийн захирал
Ж.Тунгалаг:
Манай аймгаас холбоонд гурван байгууллага нэгдсэн
Манайх 2004 оноос үйл ажиллагаагаа
явуулж байгаа. 2009 оноос бизнесийг дэмжих үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Аймагт үйл ажиллагаагаа явуулдаг бизнес эрхлэгчид манай төвд хандан сургалтад
хамрагдан, бизнес төлөвлөгөөгөө хийлгэж, зөвлөгөө авдаг. Энэ онд манай
байгууллага бизнес инкубатор төвийн эрхээ авсан.
Аймагтаа Хоршооны мэдээлэл сургалтын
төв, Мэдлэгийн сүлжээ сургалтын төв, Мэдлэгийн түлхүүр, хөгжлийн гарц гэсэн
гурван төв нь МБИҮНХ-ны гишүүн байгууллагаар үйл ажиллагаагаа эрхэлдэг.
Чуулганы үеэр МБИҮНХ-ны гишүүн
гурван байгууллага болон аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран
бизнес эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаагаар хүнсний
ногоо, цагаан идээ, гар урлал, модон эдлэл зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд
худалдаалагдсан ба шилдэг таван бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна. Андууд Ар
ХХКомпаний борц, Эх газрын шим ХХКомпаний хүнсний ногоо, иргэн Бадамхандын
сүлжмэл, иргэн Банзрагчийн модон эдлэл, иргэн Гантуяагийн эсгийгээр хийсэн гар
урлал шилдгээр шалгарчээ.
Монгол бизнес инкубаторуудын
үндэсний нэгдсэн холбоо нь 2008 онд байгуулагдсан 71 гишүүн байгууллагатай
бөгөөд үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ удаагийн чуулганд
30 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл ирж оролцжээ. Тус холбоонд бизнес
инкубатор төв 12, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 5, бизнес хөгжлийг дэмжих
төв 21, аж ахуй эрхлэлтийн сургалтын төв 28, мэргэжлийн зөвлөгөө өгөх төвийн
зургаан байгууллага нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын бизнес инкубаторуудын
үндэсний нэгдсэн холбоо нь бизнесээ эхлүүлж байгаа гурваас доош ажилчинтай,
сарын орлого нь 5-10 саяын хооронд байдаг хүмүүст сургалт, зөвлөгөө, зээл
зуучлал, холбоо харилцаа, туршлага солилцох зэрэг бүх л бизнес хөгжлийн
үйлчилгээг үзүүлснээр аж ахуйн нэгж болтол нь дэмжиж ажилладаг байна. Үйл
ажиллагаагаа эхлэснээс хойш төв, хөдөөд нийт 18000 ажлын байрыг бий болгожээ.
Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос гишүүн байгууллагуудаа хамруулан жилд нэг удаа зохион байгуулагллаг тус чуулганы дөрөв дэх удаагийн уулзалт ийнхүү манай аймагт зохион байгуулагдлаа.