Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас батлан хэрэгжүүлж байгаа 2015 онд хэрэгжилт нь дуусаж байгаа багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайланг хэлэлцээд хөтөлбөрийг 98 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж хяналтаас хаслаа.
Аймгийн ИТХТ-ээс Байгаль орчны эсрэг гэмт хэргийн асуудлаар зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ба ажлын хэсэг Байгаль орчны эсрэг гэмт хэргийн асуудлаар аймгийн зөвлөлгөөн зохион байгуулсан зөвлөгөөнөөс гарсан иргэд, төрийн байгууллагын санал дүгнэлтийг хуралд танилцуулж аймгийн ИТХТ-ээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт металл хайгч ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох байгууллагад тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн ҮХААГ, ДЦС, Улсын нөөцийн газар, ДХГ-уудаас аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хийгдэж байгаа ажлын мэдээлэл сонсож өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явц удаашралтай байгаа байгууллага, сумдад хийгдэж байгаа ажлыг хурдасгах чиг үүрэг өглөө.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн санал ирүүлсэн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших "Шавагтай" “Од” нэртэй газруудад тухайн сумын ИТХ-аас саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Манлай сумын нутаг дэвсгэрт орших “Хулгар” нэртэй газарт сумын саналыг харгалзан зөвшөөрсөн шийдвэр гаргаж аймгийн Засаг даргад хүргүүллээ.
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг судлах ажлын хэсэг урдчилсан танилцуулга хийж аймгийн хэмжээнд бүртгэлтэй, бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудыг нэгдсэн бүртгэлд оруулах, дүрэм, журам боловсруулах чиглэлийг ажлыг хэсэг даалгалаа.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ныг хүртэл Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад 1 тонн нүүрсний үнийг 8000 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр худалдаалах чиглэлийг хүргүүлсэн шийдвэрүүдийг гаргалаа. Мөн орон нутгийн өмчийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.