Багш сурган хүмүүжүүлэгчид болон түүний найдвартай ар тал болсон төрийн үйлчилгээний ажилчид, хамт олон та бүхэндээ Дэлхийн бо
Багш сурган хүмүүжүүлэгчид болон түүний найдвартай ар тал болсон төрийн
үйлчилгээний ажилчид, хамт олон та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын
баярын мандийг хүргэе.
1994 оноос эхлэн ЮНЕСКО-оос энэ өдрийг Олон улсын багш нарын баяр болгож
дэлхийн хэмжээнд тэмдэглэх болсон юм. Энэ өдрийг тэмдэглэснээр нийгэм,
боловсролын салбар ба хүний хөгжилд багш нарын гүйцэтгэж байгаа үүрэг болон
тэдний нийгэмд эзлэж байгаа байр суурьт олон улсын анхааарлыг татахыг зорьдог.
Өөрөөр хэлбэл, багш нарын цалин, ажлын нөхцөл,
цаашид боловсрон мэдлэгээ дээшлүүлэх боломж, олгож байгаа боловсролын чанар
зэрэгт бүх нийтээр илүүтэй анхаарахыг уриалдаг.
Манай Аргалант сумын ЕББДСургууль байгуулагдаад 38
жил болж байгаа идэр залуухан боловч төрж гарсан алдар цуутнуудаараа бусадтай
эн тэнцүүхэн байгаа нь эрдэмт багш нарын ач гавьяа билээ.
Үүнд ахмад багш Бунтар, Мажиг, Энхтуяа, Сургуулийн
унаган сурагч Монгол улсын заан Д.Амгаланбаатар, Монгол улсын гарамгай мэргэн
Ж.Ариунболд, Монгол шатрын спортын дэд мастер Монгол улсын шатрын холбооны дэд
тэргүүн Г.Эрдэнэбаяр Улсын спортын мастер чөлөөт бөхийн ази тивийн аваргын
мөнгөн медальт А.Цэндсүрэн, нар түүчээлэн ирсэнийг дурьдахад таатай байна.
Унаган сургуулиа төгсөөд сумандаа ажиллаж, амьдарч, алба хашиж байгаа
төгсөгчид, багш нартаа чин сэтгэлийн талархалыг сумын удирдлага, иргэдээ
төлөөлөн илэрхийлье.
Сумын хөгжил дэвшлийг өдий зэрэгт хүргэхэд үе үеийн
удирдлага, багш нар, иргэд, сурагчдын оролцоо их байсныг энэ өдөр бахархан
тэмдэглэж байна.
Манай сургуулийн үе үеийн сурагчид бөх, хөнгөн
атлетик, шатрын спорт, онцлох зарим хичээлийн олимпиадиар аймагтаа төдийгүй
улсдаа амжилт гаргаж байгаа нь багш нарын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн мөн.
Боловсролын мастер төлөвлөгөөг мөрдөн, хичээлийн
жилийн хэрэгжилтийн үр дүнг ИТХТ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт
өгөн ажилласан байна.
Энэ сургууль төгсөгчид сумынхаа хөгжлийн төлөө,
сумын уугуул, суугуул иргэдтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Багш та нар маань эрүүл энх байж,алдар цуутай олон
шавь нар төрүүлж, алдар тань мөнхөд бадрах болтугай.
Багш хэмээх нэр бидний сэтгэлд уяатай. Багш таны
алдар ертөнцийн чихнээ дуурсалтай.
Аргалант сум
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал