Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооын
Иргэний танхимын нээлттэй өдөрлөг 2015 оны аравдугаар сарын 8-ны өдөр
боллоо. Өдөрлөгийг 17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг
даргын Ажлын албанаас зохион байгуулж, хорооны иргэдийн төлөөлөл,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга
Т.Уламбаяр, 17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга
А.Лхагвадорж, Засаг дарга В.Хүрэлбаатар нар оролцсон юм.
Нээлттэй өдөрлөгийн үеэр 17 дугаар хорооны иргэн Л.Гомбосэд, Б.Нина нарын гэрлэлтийг бүртгэн, гэрчилгээ гардуулж, иргэдэд иргэний бүртгэл, хууль, тогтоомжийн сурталчилгаа, заавар, зөвлөгөө өгөх, мөн урлаг, соёлын арга хэмжээ болсон юм.