ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Нээлттэй төлөөлөгч Клубын гишүүд Кёнги аймагт айлчилсан тайлангаа ИТХ-ын даргад танилцууллаа

2015-10-02

     Дархан-Уул аймаг нь Кёнги аймагтай 2014 онд “Найрамдалт харилцаа байгуулах санамж бичигт” гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
    Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн Төлөөлөгчид манай аймагт 2 удаа айлчлан ирсэн билээ.
   Энэ удаад Дархан-Уул аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт 2 өдөр ажиллаж ХАА-н хөгжил судалгааны хүрээлэн, Хангён ХАА-н үндсэний их сургууль, Кёнги аймгийн онцгой байдлын газар зэргээр айлчилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.  
   Тус айлчлалын үеэр  манай аймагт хүлээлгэн өгөх түргэн тусламж, гал унтраах бүрэн тоноглогдсон автомашины тоог 4 болгож нэмэгдүүлсэн байна. Мөн тус аймгийн ХАА-н газраас Орхон сумын нэг сум, нэг брэнд санаачлагын хүрээнд 2016 онд 30.0 сая воны төсөл хэрэгжүүлэх боломж байгааг дурьдаж ажил хэрэг болгохоор тохиролцсон зэрэг Кёнги аймагт хийсэн айлчлалын тайлангаа аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад танилцуулж тус аймгийн ИТХ-ын даргын өгсөн дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%