ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 2015 ОНЫ 9-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2015-10-02

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2015 оны 09 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Нэг: Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 09 сарын 18-ны өдөр Жаргалант сумын “Нууц товчоо” жуулчны баазын  зөвлөгөөний танхимд хуралдууллаа.

1. Тус хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдааны товыг тогтоож, хэлэлцүүлэх асуудлыг батлуулах тухай аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Батбаярын мэдээллийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын ээлжит     хуралдааныг 2015.10.15-ны өдрийн Пүрэв гаригт Төв аймгийн Зуунмод хотод аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд хуралдуулахаар товлов.

2.Аймгийн Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөрийн өргөн мэдүүлсэн сумын ерөнхий төлөвлөгөө хийгдсэн сумдад уг төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай танилцуулгыг хэлэлцээд  биелэгдэх бүрэн боломжтой байх нөхцөлийг хангахуйцаар төлөвлөн боловсруулж, батлуулан, бүрэн хэрэгжүүлж байхыг аймгийн Засаг даргад даалгав.

3.Зарим гадаад улсад аймгийн Элчин төлөөлөгч томилон ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайханы мэдээллийг хэлэлцээд аймгийн өргөмжит төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмын төсөл, “Өргөмжит төлөөлөгчийн гэрэгэ”-ны загвар боловсруулан 10 сард багтаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав.   

4. Аймгийн Засаг дарга Д.Баярбатын өргөн мэдүүлсэн “Шинэ Жаргалант” сум төслийг дэмжих тухай асуудлыг хэлэлцээд Жаргалант суманд байгуулагдах “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “ХААН-ЕМБҮҮ” ХХК-д олгохыг дэмжив.

 

 

Хоёр: Хурлын гадаад харилцааны хүрээнд

Япон улсын Нийгата мужид 9 дүгээр сарын 3-4-нд зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн бүс нутгийн ИТХ-ын дарга нарын 6 дугаар Форум-д Хурлын дарга Ц.Мэндсайхан тэргүүтэй 4 төлөөлөгч оролцлоо. Соёлын солилцоогоор дамжуулан Зүүн хойд Ази дах хамтын ажиллагааг бэхжүүлэх ньсэдэвт тус форумд бүс нутгийн 5 орны 12 хурлын байгууллагын төлөөлөгчид оролцож, өөрийн муж, хотын түвшинд бүс нутгийн хэмжээний гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ, түүнд шийдвэр гаргах эрх бүхий Хурлын байгууллагын үүрэг, хариуцлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцлоо. Форумаас 5 зүйлтэй Санамж бичиг-ийг батлан гаргав. Ирэх жилийн 7 дугаар форумыг БНСУ-ын Чүнчённам муж зохион байгуулахаар тогтлоо.

Гурав: Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах аймгийн салбар комисс

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 18 жил болж байгаа бөгөөд энэ жилийн хүрээнд Төв аймгийн Цагаатгах Ажлыг Удирдах Зохион байгуулах аймгийн салбар комиссоос Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 2015.09.10 өдөр Зуунмод хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нарыг төлөөлж 40 гаруй хүн оролцсон байна.

Дөрөв: Төлөөлөгчийн манлайлал сэдэвчилсэн сургалт

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Төлөөлөгчийн манлайлал” сэдэвчилсэн сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 19-нийг өдрийг дуустал Жаргалант сумын “Монголын Нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборт амжилттай зохион байгууллаа. Энэхүү зорилтот сэдэвчилсэн сургалтанд аймаг болон 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар 80 гаруй хувийн ирцтэй оролцов.

            Тав: Олон Улсын Анхдугаар Симпозиумд оролцлоо.

Төвийн бүсийн 7 аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчид, хурлын ажлын албаны ажилтнуудын дунд туршлага солилцох уулзалт зохиогдож ирсэн. Энэ удаагийн арга хэмжээ 9 дүгээр сарын 25-26 –нд “Иргэний оролцоо -Хөгжлийн бодлого” сэдэвт Олон улсын анхдугаар симпозиум болон өргөжиж Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг симпозиумд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн ангентлаг, БХБЯам, Монголын Нутгийн Удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конред-Аденауэр сан, Лаос, Ветнам улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Консулын газрын төлөөлөл, төвийн бүсийн 6 аймгийн болон Сүхбаатар аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Симпозиум Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, НҮБ-ын суурин төлөөлөгч Биате Тракман, БНАЛаос АУ-аас МУ-д суугаа элчин сайд Ватсана Вонгпула нарын мэндчилгээгээр эхэлж “Иргэний оролцоо -Хөгжлийн бодлого” шууд ардчиллын ололт, амжилт, цаашдын хандлага,  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэний оролцоо илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж, төвийн бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хэрэгжүүлж ажиллах 6 зүйл бүхий “Мандалговийн тунхаг” бичигт гарын үсэг зурсанаар өндөрлөлөө. Чуулга уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайханаар ахалсан ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд амжилттай оролцов. Дараа нь оролцогчид “Иргэний оролцоо”-г бодитойгоор хэрэгжүүлж, сумаа жишиг байдлаар хөгжүүлж, амжилтад хүрсэн Өлзийт, Гурвансайхан сумдын бүтээн байгуулалттай танилцлаа.

 

 

Мэдээ бэлтгэсэн: Аймгийн ИТХ-ын

Ажлын албаны мэргэжилтэн Б.Баярмагнай

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%