ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АХМАДУУДЫН “АХА” ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-09-28

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, 16 хороо, ТВ-9 телевизтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 27-ны өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Танин мэдэхүйн “АХА” нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 ахмад настан хамрагдлаа.
Тэмцээнд нэгдүгээр байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цогт-Очир,  хоёрдугаар байр 9-р хорооны ахмад настан Ш.Батдэлгэр,  гуравдугаар байр 9-р хорооны ахмад настан Д.Сүхбаатар, тусгай байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цэгмид, 2 дугаар хорооны иргэн Д.Туваанжав нар тус тус эзэллээ.

Шагналыг ЧД-ийн ахмадын хорооны дарга А.Зул , 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан, 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, 16 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Цэрэндулам нар гардууллаа.










Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%