Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго Төв аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд 10:00-13:00 хүртэл, 14:00-17:00 хүртэл бүртгэнэ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2015 оны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагт өгнө.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
4. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
7. Шалгалтын үйлчилгээний төлбөр
Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Шалгалтын хуваарь
2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70272030, 86868626 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
Ажлын байрны жагсаалт, тавигдах шаардлагыг http://103.11.193.90/test/web/ авна уу.
Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл