Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 9 дүгээр сарын 18-нд Иргэдийн баяр зохион байгуулав.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас “Дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх журам батлах тухай” тогтоол гарсаны дагуу Чингэлтэй дүүргийн туг, билигдлийг сэргээн шинэчилсэн юм. Иргэдийн баярын арга хэмжээний эхэнд дүүргийн туг мандуулах ёслолын ажиллагаа болж дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, дүүргийн 19 хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.