Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас гарсан журмын дагуу төр, захиргааны байгууллагаас Чингэлтэй
хайрханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 9 дүгэр сарын 18-ны өдөр зохион
байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг
даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат,
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Б.Батхуяг, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан
орлогч Ц.Содхүү, Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, зарим хороодын
Иргэдийн Нийтийн хурал болон Засаг дарга нар , ОХУ-ын Улаан-Үд хотын
Советский дүүргийн төлөөлөгчид, иргэд, лам, хуваргууд оролцлоо.
Чингэлтэй хайрханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг уламжлалт ёс жаягийн адгуу гүйцэтгэж, эрдэм ном, эд баялгийн билигдэл болсон Чингэлтэй хайрхандаа Чингэлтэйчүүд, нийслэлчүүд, Монголчуудынхаа буян заяаг даатгасан юм.