ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Зарим СӨХ-дуудын хариуцлагагүйгээс орон сууцны 10 байранд дулаан залгах боломжгүй байна

2015-09-22

Энэ сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн халаалт дулааныг өгч эхэлсэн. ДДС ХК-иас өгсөн мэдээллээр 9-р сарын18-ны байдлаар орон сууцны байруудын дулаан залгалт 92.4 хувьтай байна. 13-р багийн “Ялалт” СӨХ –н 32-р байрны тараах Ф-50 шугам гэмтэлтэй, 9-р багийн 4.1, 4.2,-р байруудын зоорийн давхар нохой бөөстэй. “Баян-Уул”, “Бадрах-Уул” СӨХ- д дээрх байрнуудын шавьж устгалыг хийлгээгүй, мөн тус багийн 5-р байрны 49 тоотод гэмтэл гарсаны улмаас дулааныг хаасан гэв. Түүнчлэн 10-р баг 1.а байр “Хатан- Уул”, 3-р байр “Түмэн”, 8-р баг 1,10-р байрууд “Хишиг- Өргөө”, 12-р байр “Чандмань-Өргөө”, 4-р баг 14-р байр “Биндэрьяа” СӨХ-дууд үзелийнхээ шугам хоолойн гэмтлийг засаагүй байгаа тул айл өрхүүдийнийнх нь дулааныг залгах боломжгүй байгаа аж. Тиймээс аймаг, сумын холбогдох албаныхан дээрх СӨХ-уудад зөрчлөө яаралтай арилгаж айл өрхүүдийг дулаан эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх хугацаатай албан тоот хүргүүлжээ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%