2015.09.21
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Төлөөлөгчийн манлайлал” сэдэвчилсэн сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 19-нийг өдрийг дуустал Жаргалант сумын “Монголын Нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зорилтот сэдэвчилсэн сургалтанд аймаг болон 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар идэвхтэй оролцсон бөгөөд ирц 80 гаруй хувьтай хамрагдсан байна.