ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, ЭРЭЭН ХОТЫН ХАРИЛЦАА ШИНЭ ТОРГОНЫ ЗАМЫН ЭХЛЭЛ БОЛНО

2015-09-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр Санамж бичиг байгуулан хамтарч ажиллаж байгаа билээ. Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үеэр зочид, төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаа, тус төвийн бойжигчид буюу бичил бизнес эрхлэгчдийн эрхэлж буй үйлдвэрлэл, “Чингэлтэйд үйлдвэрлэв” дэлгүүр, БНХАУ-ын Энхтайваны сангийн хандиваар Чингэлтэй дүүрэгт  баригдаж буй хүүхдийн амбулаторийн барилгын ажлын явц,  14 дүгээр хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэтэй есдүгээр сарын 14-ний өдөр албан ёсны уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Энхтайваны сангийн хандиваар Чингэлтэй дүүрэгт баригдаж буй хүүхдийн амбулатори нь  Монгол улсад хийж буй том хөрөнгө оруулалт төдийгүй гэр хороололд амьдардаг иргэдэд нэн шаардлагатай байгаа маш том  тусламж юм. Энэхүү тусламжийг аль болох үр дүнтэй, өгөөжтэй ашиглах үүргийг Чингэлтэй дүүрэг хүлээж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн цаашид жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг Эрээн хот болон бусад хотуудын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, үзэсгэлэн зохион байгуулах, худалдаалах чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо.
Чингэлтэй дүүрэг, Эрээн хотын харилцаа шинэ торгоны замын эхлэл байгаасай. Бидний хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэсэн юм.  
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг, Чингэлтэй дүүрэг жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажилладаг нь олон зүйлээс харагдаж байна. Эрээн хотод Эдийн засгийн чөлөөт бүс байгуулж байгаа. Энэ хүрээнд болон бусад чиглэлээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Чингэлтэй дүүрэгт хийсэн айлчлал найрсаг, халуун дотно уур амьсгалд болж өндөрлөлөө.









Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%