Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ, Солонгосын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл найрамдлын нийгэмлэгээс хамтран Солонгос Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг соёлын арга хэмжээг 2015.09.11 өдөр Зуунмод хотын Мөнх-Алдрын талбайд зохион байгууллаа.
Солонгос Монголын харилцаа 1991 оны 03 сараас хойш улс төр, эдийн засаг соёл зэрэг бүх салбарт харилцаа холбоогоо өргөжүүлсээр ирсэн. Солонгосын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл найрамдлын нийгэмлэг нь 2002 оны 12 сард Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны гэрээг байгуулж Монгол улстай соёлын ажиллагааг тасралтгүй өрнүүлж ирсэн юм.
Уг арга хэмжээний үеэр Монгол, Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй иргэд Үндэсний хөгжимт бүжиг, Окарина үлээвэр хөгжим, Үндэсний дуу болон хөгжим, төгөлдөр хуур, ардын бүжиг зэрэг урлагийн тоглолтуудыг үзүүллээ.