ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТҮ-ний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдлаа.

2015-08-27

Төв аймгийн Аргалант, Баян, Жаргалант, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Батсүмбэр, Баянцагаан, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Бүртгэл 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хийгдэж 18-ны өдөр үндсэн шалгаруулалт болно. http://csc.gov.mn/s/35/38 -аас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


ТӨВ АЙМГИЙН АРГАЛАНТ, БАЯН, ЖАРГАЛАНТ, МӨНГӨНМОРЬТ СУМДЫН

СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

            Нэг. Нийтлэг зүйл

1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Аргалант, Баян, Жаргалант, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байрны  сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

            2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

  

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавар

Бакалавраас дээш зэрэгтэй

Мэргэжил

Соёлын удирдлагын менежер, Соёлын арга зүй

Соёл,  урлагийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн

Мэргэшил

-

Нийгмийн удирдлагаар мэргэшсэн

Туршлага

Соёл, урлагийн байгууллагуудад 2-оос доошгүй жил ажилласан байх.

Удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх

Ур чадвар

-Хууль дээдлэн, мөрдөж, Ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах

-Манлайлах

-Багаар ажиллах

-Харилцааны ур чадвар

- Архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх.

 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, харилцааны өндөр соёлтой, зарчимч байх

Ажлын зайлшгүй шаардлагатай үед илүү цагаар ажиллах

 

3. Сонгон шалгаруулалтыг 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зөвлөгөөний танхим /116/-д зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын  бүртгэл

 

            Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг аймаг дахь ТАЗСЗ-өөс томилогдсон Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөөнд  2015 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрийн 09:00-13:00;  14:00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянган/ төгрөг байна.

 

 

             Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

 

1.   Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.   Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /Гадаадын улс оронд бакалавр, түүнээс дээш боловсрол эзэшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/.

3.   Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

4.   4 х 6-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.   Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

6.   Ажил байдлын тодорхойлолт;

7.   Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна.

8.   Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх. /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

 

      Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Гурав. Мэдээлэл, лавлагаа

 

 Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70272030, 70273009, 86868626 дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.  

  

 

 

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

 САЛБАР ЗӨВЛӨЛ

 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%