Төв аймагтай найрсаг харилцаа хамтын ажиллагаатай байдаг Солонгосын Кангвон мужийн Иргэдийн Хурлын ХАА-н байнгын хорооны дарга Квон Хек Ел тэргүүтэй тус мужийн Хурлын төлөөлөгч, Хөдөө аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 12 төлөөлөгчид 2015.08.21-25 өдрүүдэд Төв аймагт айлчиллаа. Төлөөлөгчид Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын орлогч болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж 2 мужийн хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа цаашид хамтарч ажиллах болон Баянчандмань, Борнуур, Зуунмод суманд тусламжаар байгуулсан “Хүлэмжийн хотхон”-ы төслийн үйл ажиллагаатай танилцаж цаашид КОПИЯА-ХАА-н сургалтын төсөлрүү шилжүүлэх тухай асуудлаар талууд санал солилцож хэлэлцсэн юм. Мөн зочид төлөөлөгчид кимчины фистевальд оролцов.