Мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Мөнхбатын Даваажаргалын цолны мялаалга наадам Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдлаа. Түүнийг Төв аймгийн удирдлагууд болон нутгийн зон олон нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд тэрбээр аймгийнхаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн очиж наадмаа тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл илэрхийлж, нутаг ус, ард түмэндээ талархал илэрхийлж буй энэхүү наадамд зориулж их нас, даага насны морьдын уралдаан, хүчит 128 бөх зодоглов.Мөн түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэсэн. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.06.29 өдрийн 61 дүгээр тогтоолоор Мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Мөнхбатын Даваажаргалд Төв аймгийн “Хүндэт иргэн” цол олгосон юм.