ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх асуудлыг буцаав

2015-08-13

      Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус сумын 2015 оны жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх асуудлыг хэлэлцэв. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ тодотгол хийх асуудлыг дэмжихгүй гэдэг саналыг хэлэв. Учир нь Дархан уул аймгийн Дархан сум 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг оны эхэнд Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж батлуулсан,  дахин гар хүрэх шаардлагагүй гэж үзэв. ” Тодотгол” нэрийдлээр дахин шинээр үйлчилгээний зориулалтаар газар олгох нь  хот төлөвлөлтийг гажуудуулах эрсдэл бий болно гэж хэлэв. Тэргүүлэгчдийн хурлаар сумын иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газрыг олгоё гэдэгт санал нэгдэв. Харин үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар аж ахуй нэгжүүдэд олгох газрын асуудлыг уг хурлаар хэлэлцсэнгүй буцаав.   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%