ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2015-07-02

Архангай аймгийн Цэцэрлэг хотод Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтсийн ажилтан албан хаагчдын 56 айлын орон сууц ашиглалтанд орж оршин суугчдаа хүлээн авлаа.
2015 оны байдлаар Архангай аймагт 744 айлын орон сууц ашиглалтанд орж байгаагийн нэг нь НХҮХ-ийн захиалсан 56 айлын 9 давхар орон сууц юм.
Орон сууцны барилгын ажлыг 2014 оны 5-р сарын 1-ээс 2015 оны 7 сарын 1-ний дотор Жамбүрд ХХК-ны 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэжээ.
Архангай аймагт анх удаа 24 цагийн лифттэй 9 давхар орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, НХҮХ-ийн дарга Аварзэд, БСГ-ын дарга Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөл баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
Орон сууцны нэг давхарт 4 бүлгийн 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн зориулалттай өрөө тасалгааг мөн захиалан гүйцэтгэсэн байна.
2014 онд МУ-ын ЗГ-аас санаачилж зохион байгуулсан төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу ийнхүү НХҮХ-ийн мэдэлд байсан ашиглалтгүй 1742м2 газар дээр барьсан Гэгээн өргөө нэртэй орон сууцанд Халамж үйлчилгээний хэлтсээс долоон албан хаагч байрандаа ороод байгаа аж.
Мөн иргэдийн захиалга их байгаа бөгөөд одоогийн байдлаар борлуулалт 90 орчим хувьтай байгаа гэнэ.
Өрөөний м2-ийн үнэ 1,180,0 төгрөг бөгөөд оршин суугчдын захилагын дагуу том, саруулхан өрөөнүүдийг төлөвлөсөн байна.
Тодруулбал 44-70М2-ийн хооронд өрөний сонголтууд байгаа аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%