Монгол эх орныхоо үүдэн босгонд өнө мөнх оршихын бэлэгдэл болж ирсэн Өмнөговь аймгийнхаа баяр наадам болон 4 жилд нэг удаа зохион байгуулдаг “Говь шанхын хурд” Даншиг наадамд эх орны өнцөг булан бүрт суугаа говьчуудын төлөөлөл, орон нутгийн иргэд, зочид төлөөлөгчид, наадамчин олон өргөнөөр оролцсон юм.
Баяр наадамд нийт 128 хүчит бөх барилдсанаас Улсын заан, "Ажнай групп"-ийн бөх Ч.Санжаадамба түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.
Аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын аймгийн цол олгох хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөсөн бөгөөд барилдаанд 256 бөх зодоглосоноос Шөвгийн дөрөвт Хүрмэн сумын харьяат аймгийн арслан Шоовдорын Дарханбат, Булган сумын харьяат аймгийн арслан Бэгзийн Мижидсүрэн, Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Будын Амгаланбаатар, Сэврэй сумын харьяат аймгийн харцага Буянөлзийгийн Амар-Амгалан нар үлдсэн юм. Үзүүр түрүүний барилдаанд Б.Мижидсүрэн түрүүлж аймгийн хурц арслан болсон бол Б.Амгаланбаатар үзүүрлэж үзэгч олноо баясгалаа.
Наадамд 100 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьж, сурын харвааны насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хил хамгаалах Ерөнхий газар, Хилчин биеийн тамир спорт хороо, 0253-р анги, “Гложекс” ХХК-ийн харваач, улсын мэргэн Б.Ёндон 37 онож түрүүлсэн бол эмэгтэй төрөлд спортын мастер Х.Даваацэцэг 36 онож тэргүүллээ.
Харин өсвөрийн харвааны эрэгтэй төрөлд Даланзадгад сумын 1-р бүрэнд дунд сургуулийн 10-р ангийн сурагч Э.Давааням, өсвөрийн эмэгтэй төрөлд Даланзадгад сумын 2-р бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч М.Нарангоо нар тус тус тэргүүллээ.
Баяр наадмын үеэр аймгийн Засаг даргын захирамжаар Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Хилчин биеийн тамир спортын хороо, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн харваач Х.Даваацэцэгт “Аймгийн мэргэн” цол олгосон байна.
Өмнөговь
аймаг байгуулагдсаны 84 жил, Говийн бүсийн хурдан мориын уралдаан,
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдааны азарга, соёолон насны
уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга-114
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд. Уралдаанч 9 настай Цэрэнтогтох
2.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Л.Болоожийн цагаан. Уралдаанч 9 настай Н.Баянбат
3.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн Дүүрэн хээр. Уралдаанч 13 настай Өлзий
4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Х.Баярбатын хээр. Уралдаанч 12 настай Л.Өсөхбаяр
5.Дархан-Уул
аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач /2014 оны улсын шилдэг уяач
/Дарханы/ Ж.Цолмонгийн цавьдар халзан. Уралдаанч 11 настай
Н.Мөнгөншагай
Соёолон-113
1.Дундговь
аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Пүрэвдоржийн
зээрд. Зээрд үрээ АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд аман хүзүүнд
хурдалсан билээ.
2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор.
3.Дундговь
аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Рэнцэнпүрэвийн хонгор
халзан. Халзан соёолон АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд
айргийн гуравт хурдалсан юм.
4.
Төв аймгийн Баянцагаан уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Салхин
сарт буюу зээрд. Хоёр талын хурдны удамт зээрд үрээ АХ-ын 94 жилийн ойд
зургаад хурдалсан юм.
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн цоохор будан.
Хязаалан-127
1.Дундговь
аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Сүхбаатарын хонгор
халзан. Уралдаанч 10 настай С.Батхүү. Хонгор халзан үрээ АХ-ын 94
жилийн ой, улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ.
2.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Л.Элдэв-Очирын саарал. Уралдаанч 12 настай Д.Мөнхбат.
3.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Т.Чанцалын зээрд халзан. Уралдаанч 8 настай Э.Баасанхүү.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций уугуул, Ч.Батжаргалын Монхор халтар. Уралдаанч 13 настай Э.Мягмарсүрэн
5. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Л. Энхбатын хээр будан. Уралдаанч 12 настай Б.Сумъяабазар