ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТ БОЛЛОО

2015-06-24

УИХ-ын Тамгийн газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Нутгийн захиргааны ордонд аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн дунд амжилттай зохион байгууллаа.
 

 

 

Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Нутгийн захиргааны их танхимд зохион байгуулж, төрийн дуулал эгшиглүүлэн аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны дарга Л.Отгонбаатар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга, төслийн сургагч багш Ж.Ариунаа, “Бидний оролцоо, хөгжил” ТББ-ын тэргүүн, сургагч багш Ж.Чанцалдулам, “Бүх нийтийн боловсролын иргэний нийгмийн эвсэл” ТББ-ын тэргүүн, сургагч багш Д.Тунгалаг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, сургагч багш Н.Баярсайхан, “Хууль хүний эрх төв” ТББ-ын тэргүүн, сургагч багш Д.Цэнд-Аюуш, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, сургагч багш н.Дулмаа нар хүрэлцэн ирж оролцов.

 

 

 

“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд сумдын ИТХ-ын 105 эмэгтэй төлөөлөгчид, түүн дээр аймгийн ИТХ-ын  эмэгтэй  төлөөлөгчид  болон ИТХТ-ийн ажлын албаны ажилтнууд нийлээд 129  хүн хамрагдлаа.

 

 

 Сургалтанд хамрагдсан эмэгтэй төлөөлөгчид идэвхи оролцоо сайтай, багаар хамтарч ажиллахад чадварлаг нийтэч, тэднээс санаа авахаар зүйлс олон байсныг сургагч багш нар сургалтын дараа ярьж, эмэгтэй төлөөлөгчдийг магтаж байв. Сургалтын төгсгөлд дурсгалын зураг татуулан, сургалтанд хамрагдсан төлөөлөгчдөд сертифекат, ном (Төслийн) гардуулах үйл ажиллагаа зохион байгуулав.

 

Сургалтаар:

 -Манлайллын тухай одоогийн ойлголт, Манлайлал гэж юу вэ?

-Хэнийг төлөөлөх вэ? Нийгмийн бүтцийн зураглал

-Тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинжлэх

-Санаа чулуудах дасгал

-Тулгамдсан асуудлын дүн шинжилгээ Хэлэлцүүлэг

-Эрх мэдлийн хуваарилалтыг шинжлэх,

-Эрх мэдлийн төрлүүд

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл

-Нийтийн сайн сайхны төлөө /хамтын манлайлал/

-Уламжлалт манлайллын сул тал ба давуу тал

-Стратегитайгаар төлөвлөх

-Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх

-Асуудлыг шийдвэрлэхэд хэн оролцох ёстой вэ?

-Оролцогч талуудтай ажиллах арга зам зэрэг олон сонирхолтой хичээлүүдийг зааж, танин мэдэхүйг хөгжүүллээ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%