Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс зургаадугаар сарын 15-нд Донорын өдрийг зохион байгуулсан бол аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн санаачилгаар энэ өдөр / 2015.06.18 / аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид донорын эгнээнд элсэн цусаа бэлэглэж байна.
Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэснээр хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай хийж, төрөхийн хүндрэл, эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадгаараа буянтай үйл юм.