ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА МУБИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2015-06-15

2015  оны 05 дугаар сарын 29-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Баярбат, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал нар  дараах чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.  1. Дээд боловсролтой боловч багшийн мэргэжилгүй багш нарыг мэргэжил эзэмшүүлэх болон мэргэшлийн багшид өөр мэргэжил олгох хөрвөх сургалтыг хамтран зохион байгуулах 2. Нийгмийн ажилтны чиглэлээр мэргэжил эзэмшээгүй боловч олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа сургуулийн нийгмийн ажилтнуудыг хөрвөх сургалтад хамруулах  3. Элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн, улс аймгийн төрөлжсөн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай дүн үзүүлсэн багш болон хүсэлтнй сурагчдыг МУБИС-д элсэн орж суралцахад дэмжлэг үзүүлэх   4. Анхны жилдээ ажиллаж байгаа багш нарыг чадваржуулах, чанаржуулах хүрээнд үндсэн сургалтуудыг хамтран зохион байгуулах  5. МУБИСургууль нь нэг сумыг сонгон хамтран ажиллах 6. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, багш нарын арга зүйд хувь нэмэр оруулах зорилгоор “Мэргэжлийн магистр” зэрэгтэй багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг боловсролын салбарын боловсон хүчний чанарыг дээшлүүлж, чадвахжуулах асуудлыг шийдсэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%